Вакцинд огт хамрагдаагүй 22 настай иргэн 13 хоног эмчлүүлж байгаад энджээ

Сүүлийн хоногт COVID-19-ийн эндэгдэл есөөр нэмэгдэв.

Тодруулбал, коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаас хойш 

  • 13 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 20-25 насны нэг хүн
  • 2-16 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 49-59 насны дөрвөн хүн
  • Дөрөв хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60-69 насны нэг хүн
  • 2-11 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 70-79 насны нэг хүн
  • Тав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны нэг хүн корогавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өчигдөр нас барлаа.

Тухайн иргэдэд амьсгалын замын архаг дутагдал, уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа болон бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдлын шинж тэмдэг илэрч байсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас нас барсан иргэдийн дунд дархлаажуулалтад огт хамрагдаагүй 22 настай иргэн байсан.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн хүмүүс ихэвчлэн дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүмүүс байгааг анхаарах хэрэгтэй.

Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

+ There are no comments

Add yours