МҮХАҮТ-аас шалтгаалж самрын бизнес эрхлэгчдийн экспорт зогсоосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
МҮХАҮТ экспортын бүтээгдэхүүн гаргадаг компаниудад гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байсаар хоёр жил орчим чирэгдэл учруулж, бараа бүтээгдэхүүний экспортыг зогсоожээ.
Тодруулбал, самрын бизнес эрхлэгчид экспортын үнэ өртөг шингээж бэлтгэсэн 2000 гаруй тонн бүтээгдэхүүнээ МҮХАҮТ-ын тодорхой тайлбаргүй, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байгаагаас үүдэн одоог хүртэл гаргаж чадаагүй таг гацаачихсан.
Энэ талаар БОАЖЯ-наас тодруулахад, “Самрын экспорттой холбоотой зөвшөөрлийг бид цаг тухайд нь олгож байгаа. МҮХАҮТ яагаад гацааж байгааг гайхаж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Ковидын үед хил гааль хаалттай тул экспорттой холбоотой асуудал хэсэгтээ нам жим байв. Бас тэр үед (2020 онд) МҮХАҮТ эдийн засгаа хөгжүүлэх нэрээр салбарын кластер байгуулсан. Энэ хүртэлх бүх үйл ажиллагаа ёстой л бизнес эрхлэгчдээ дэмжиж байсан хэмээн аж ахуйн нэгж байгууллага болон бусад хүмүүс ч ам сайтай байдаг. Кластерийн дэргэд сан байгуулж самрын бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүний нэг кг тутамд 3000 төгрөг санд хураалгахыг шаардсан ч бизнес эрхлэгчид эсэргүүцсэн.
эх сурвалж: zarig.mn
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
