Байгаль орчин, аялал жуулчлалын яам Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн Цагдаагийн Алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Таван толгой түлш ХХК, UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Европын холбооны санхүүжилттэй EU Delegation to Mongolia “БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗАМААР ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” төслөөс хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяныг 2022 оны 9-р сарын 2-ны өдрөөс 10-р сарын 2-ны өдрийн хугацаанд зохион байгуулахаар боллоо.
Уг аяны хүрээнд:
- Иргэдийг дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх
- Гэр байшингийн дулаалгад анхаарах
- Сум, дүүргүүдийн хэсэг, хороо хариуцсан албан хаагчдад дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, зөв галлагааны талаар зааварчилгаа өгөх, айл өрхүүдэд тараах гарын авлага зөвлөмжийг түгээх;
- Дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, зөв галлагааны талаар зааварчилгаа өгөх видео контент, теле-сургалт бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол хүргэх
- Иргэд, айл өрхүүдийг яндан ханан пийшингээ хөөлүүлэх, заавар зөвлөмж түгээж ажиллах юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
