Д.Амарбаясгалан: 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэлээ хангах шаардлага үүссэн учир сайд болсон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилов. Шинэ сайд нар УИХ-д тангараг өргөж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон Д.Амарбаясгалан сэтгүүдийн асуултад хариуллаа.

Тэрбээр, “Миний хувьд хувь хүний зүгээс сайд болох зорилго, сонирхлыг төдийлөн илэрхийлдэггүй. МАН хоёр сонгууль дараалан засгийн эрх барьсан энэ цаг, 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, өмнөх хоёр сонгуулиар амласан амлалтаа биелүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллах шаардлага үүссэн учир сайд болох шийдвэр гаргасан. Төрийн анхан, дунд шатанд ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллах зорилгоо тавьсан. Төр иргэн богино хуацаанд ойртох ёстой. Төрийн бүтээмжийг сайжруулах тал дээр нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн ажлын ур чадварт үндэслэсэн сайжруулалт хийнэ. Монгол Улс 3.3 сая хүн амтай, цомхон бүтэцтэй атал иргэн, төр хоёрын харилцаа төдийлөн хангалтгүй байдаг.

Нөгөө талаар төр, иргэн, ААН-ийнхээ үйл ажиллагаанд дарамт болсон тогтолцоо он удаан жил явж ирсэн. Төр иргэн, ААН-үүддээ аль болох саад болдоггүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана” гэжээ.

+ There are no comments

Add yours