Х.Булгантуяа: Цахим үндэстэн битгий хэл цахилгаангүй үндэстэн болчих гээд байна

Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг өчигдөр УИХ-аар хэлэлцсэн.

Тэр үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, “Эрчим хүчний сайд саяхан ирэх өвөл эрчим хүчний нийлүүлэлт дийлэхгүйд хүрч магадгүй гэсэн. Улаанбаатар хот дулааны доголдолтой байж магадгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Цахим үндэстэн битгий хэл цахилгаангүй үндэстэн болчих гээд байгаа энэ үед Эрчим хүчний сайдад маш их найдаж байгаа. Эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт орно гэж хүлээж байна. Эрчим хүчгүйгээр үйлдвэржсэн улс болно гэж юу байх вэ? Ганц урагшилж байгаа нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц. Гэхдээ баруун бүсийн хэдэн аймгуудад л хүртээмжтэй байдаг” гэжээ.

 

+ There are no comments

Add yours