Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид энэ сарын 16-ны шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.
Энэ үед сэжигтэй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны 2 иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлсэн байна.
Улмаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ улмаас эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус бий.Иймд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсээ хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан сурталчилж, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
