Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн 311 ажилтан орон сууцны хөнгөлөлт болох 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Үүнд нийт 4 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Тус үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн, орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэмжлэгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Энэ оны эхнээс үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хоорондын шинэ “Хамтын гэрээ”-нд орон сууцны дэмжлэгийн хэмжээг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр заасны дагуу ийнхүү дээрх ажилтнууд хөнгөлөлтөд хамрагдаад байна. Өмнөх оны эхний хагас жилд нэг ажилтанд олгох орон сууцны дэмжлэг 12 сая төгрөгийг 273 ажилтан авч, үүнд 3.3 тэрбум төгрөг зарцуулж байсан үзүүлэлтийг Нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны газраас харьцуулж гаргажээ.
Мөн 2022 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр, нийт 2706 ахмад настны тэтгэврийн нэмэгдэл, эмчилгээний болон бусад тусламж дэмжлэгт 5.1 тэрбум төгрөг зориулсан бол ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд 949.3 сая төгрөг зарцуулаад байна. Энэ хугацаанд 1099 ажилтан нийт 4 тэрбум төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж хүртжээ.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
