Визний сунгалт болон оршин суух зөвшөөрлийн бүртгэлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна
Гадаадын иргэн, харьяатын газраас түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах болон гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх гэсэн хоёр төрлийн үйлчилгээний хүсэлтийг зургаадугаар сараас эхлэн цахимаар хүлээн аваад буй.
Ингэснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд заавал биечлэн ирэх шаардлагагүйгээр https://immigration.gov.mn/mn/ цахим сайтад хандан үйлчилгээний хүсэлтээ илгээх боломжтой. Түүнчлэн визийн сунгалт болон хасалтын тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт, эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь салбар нэгж, аймгуудын ахлах мэргэжилтнүүдэд хандан хийлгэж болно. Мөн дээрх үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос хэлээр авах боломжтой. Тус үйлчилгээ цахимжсанаас хойш 553 иргэнд оршин суух зөвшөөрлийн хасалт, 119 иргэнд виз сунгалтын үйлчилгээг тус тус цахимаар үзүүлжээ
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
