Биологийн олон улсын олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртжээ

Армени улсын Ереван хотноо 2022 оны долдугаар сарын 10-18-ны өдрүүдэд Биологийн олон улсын 33 дугаар олимпиад зохион байгуулагдсан билээ. 

Тус олимпиадад Монгол Улсын баг хос хүрэл медаль хүртэж, амжилттай оролцлоо. 

Багийн бүрэлдэхүүнд: 

  • Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Тэргэл (хүрэл медаль)
  • Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Жаргалан (хүрэл медаль)
  • Шинэ Монгол ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Номин
  • Шинэ үе сургуулийн сурагч Э.Бодьхүү оролцов.

Дасгалжуулагч багшаар Шинэ Монгол сургуулийн багш Ж.Нямдаваа, Шинэ үе сургуулийн багш Д.Чинзориг оролцжээ. 

Мөн багийн ахлагчаар Улсын биологийн олимпиадын дэд хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш дэд профессор Д.Нарангарвуу, дэд ахлагч МУИС-ийн ШУС-ийн профессор Б.Болдгив явжээ. 

+ There are no comments

Add yours