Хөрсний биотехнологийн “Эрдэнэт” төв ашиглалтад орж, ирэх 7-р сараас вермикомпост үйлдвэрлэж эхэлнэ. Энэ төв органик хаягдлаар вермикомпост үйлдвэрлэх, хөрсний ашигт микоризыг үржүүлэн, тухайн ургамлын ашигт микоризоор баяжуулсан хөрс хийх, бууц, үртэс ялзмагжуулан органик бордоо хийх гэсэн гурван хэсгээс бүрдэх юм. Энэхүү төвд үйлдвэрийн ажилчдын хүнсний ногоо, жимсний хаягдал, малын өтөг, бууц, оффисын цаасны хаягдал, модны навч, дулааны цахилгаан станцын үнс, үртэс, цэвэрлэх байгууламжийн лаг зэргийг ашиглан органик бордоо бэлтгэх юм. Одоогийн байдлаар ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран боловсруулсан, Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг “Ногоон хөгжил” төсөл мод тарих үйл ажиллагаандаа бүрэн хэрэглэж байна. Энэ нь хог хаягдлыг бууруулах, лагийн талбайг чөлөөлөх, хөрсний үржил шимийг сайжруулах, модны ургалт дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Статистик судалгаагаар байгалийн жамаар 100 жилд 1см зузаантай хар шороон хөрс бий болдог. Монгол орны хар шороон хөрсний дундаж зузаан 25 см байдаг.
“Хөрсний төв байгуулагдсанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хамгийн тулгамдсан хөрсний асуудлыг шийдвэрлэх, жил бүр олон мянган куб метрээр нь сүйтгэж буй хар шороог орлуулах, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, цөлжилтийг бууруулах ач холбогдолтой гэж” Хөрс хариуцсан инженер Г.Чинзориг ярилаа. Түүнчлэн энэ төвд хүүхэд залууст хоолны хаягдлаар бордоо хийх эко танин мэдэхүйн мэдлэг эзэмшүүлж, сургалт, сурталчилгаа явуулах юм. Хөрсний төв ашиглалтад орсноор говь нутаг руу ч хөрс бэлтгэн нийлүүлэх, орчны хог хаягдлыг 20 хувиар бууруулах боломж бүрдэнэ.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
