Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауманыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга ЕСБХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын олон төсөл, хөтөлбөрт санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлт, замын дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийн хүрэлцээ, эко автобус нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинэчлэх хүрээнд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.
ЕСБХБ-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауман цаашид ЕСБХБ болон нийслэл Улаанбаатар хотын хооронд эдийн засаг, нийгмийн үр өгөөж ихтэй олон шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хөрөнгө оруулалт, ногоон хот, ногоон орон сууц барих төсөл болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж ажиллахаар тохиров.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
