Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауманыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга ЕСБХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын олон төсөл, хөтөлбөрт санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлт, замын дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийн хүрэлцээ, эко автобус нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинэчлэх хүрээнд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.
ЕСБХБ-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауман цаашид ЕСБХБ болон нийслэл Улаанбаатар хотын хооронд эдийн засаг, нийгмийн үр өгөөж ихтэй олон шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хөрөнгө оруулалт, ногоон хот, ногоон орон сууц барих төсөл болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж ажиллахаар тохиров.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...