УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн өөрийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг шаардлаа.
Тэрбээр “ Энэ хаврын чуулган эхэлснээс хойш хэд хэдэн Баасан гарагт чуулган хуралдаагүй. Хэлэлцэх асуудалгүй, ажил багатай байсан гэсэн үг. Дээрээс нь Нийгмийн бодлогын байнгын хороо бараг хууль хэлэлцэхгүй, сонсгол зохион байгуулдаг болсон.
Ирэх зургадугаар сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй. Тэгэхээр бусад бүх хуулийн төслийг хойшлуулна.
Тиймээс бидний өргөн барьсан Өндөр настны тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн дунджаар бус таван жилийн цалингийн дунджаар тооцдог болох хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга энэ чиглэлд огт ажил хийхгүй, хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна.
Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн тойрог болох Ялалтын талбайд өндөр настнуудтайгаа хамтарч цуглаан зохион байгуулна шүү” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
