НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “ФИДИК /Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо/-ийн жишиг гэрээ, түүний онцлог” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж, нийслэлийн харьяа газар, алба, агентлагийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Нийслэл хотод томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хийж байгаатай холбоотойгоор ФИДИК-ээс гаргасан жишиг гэрээнүүдийн талаар танилцуулж, ялангуяа түлхүүр гардуулах нөхцөлтэй EFC гэрээний зохицуулалт, нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудлын талаар туршлага хуваалцаж, мэдээлэл өгсөн сургалт боллоо.
Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо нь ФИДИК гэрээний цогц загвар нөхцөлүүдийг боловсруулан, тэдгээр нөхцөлүүдийг олон нийтэд ашиглах боломжоор хангадгаараа дэлхий дахинд танигдсан. ФИДИК гэрээний ерөнхий ойлголтоос гадна жишиг гэрээний улаан болон мөнгөлөг номын ялгамжтай байдал, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтын талаар “Легал линк” хуулийн фирмийн партнер, олон улсын арбитрч Б.Батсэлэнгэ “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан жишиг гэрээнүүдийг төрөөс хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтад ашиглах, эрсдэлийг зөв хуваарилах талаарх мэдээллийг өнөөдрийн сургалтаар түгээж байна. ФИДИК-ийн гэрээнүүд маш олон төрлийн загвартай. Ажлын захиалагч, гэрээт гүйцэтгэгч хоорондын харилцаанд тэдгээрийн эрх ашгийг тэнцвэртэй хангах, эрсдэлийг зөв зүйтэй хуваарилах зэрэг олон талт гэрээнээс зөвийг нь сонгож, зөв хэрэгжүүлснээр олон улсын гэрээ хэлэлцээр, бүтээн байгуулалтын ажлууд эрсдэлгүйгээр цаг хугацаандаа дуусаж, төсөв мөнгө нэмж шаардахгүйгээр амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэн. Энэ бүхнийг таниулахын сацуу зөв хэрэглэх мэдлэгийг энэ удаагийн сургалтаар олгож байгаагаараа онцлог” гэлээ.
Дэлхийн 100 гаруй орон ФИДИК-ийн гэрээг өргөн ашигладаг бөгөөд томоохон санхүүжүүлэгч байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд зөвхөн ФИДИК-ийн гэрээ бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ хэмээн зарладаг байна. Манай улсын тухайд Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам, Дорноговийн нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад уг гэрээг нутагшуулан хэрэгжүүлж буй юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
