Алимны суулгацыг аль улиралд тариалах нь илүү тохиромжтой вэ?
Тарьж л чадвал хавар, намрын ялгаа байхгүй. Гэхдээ намар тарих их зүгээр санагддаг. Учир нь намар тариалсан суулгац газрын хөрсөндөө дасаж хавар шууд ургах таатай нөхцөл нь бүрдсэн байдаг. Торниун алимны модыг заавал хучиж өвөлжүүлэх хэрэгтэй. Учир нь монгол орны уур амьсгал чийглэг биш хуурай, шөнөдөө -30-40 градус хүрч хүйтэрдэг. Харин бэсрэг алимны модны үндсийг хөлдөөхгүйн тулд цас, хонь, ямааны бууцаар манаж өвөлжүүлбэл бүр сайн.![]()
Талбайг сонгох: Алим тарих талбай нь хаана хаанаасаа нар чөлөөтэй тусдаг, тэгш буюу бага зэргийн налуу гадаргуутай, хүйтэн хургаж тогтдоггүй, ээвэр нөмөр дулаан газар байвал зохино. Хөрсний усны түвшин 1,5-2м-ээс доош байх шаардлагатай бөгөөд алиманд үржил шимээр баялаг хар шороон хөрс хамгийн тохиромжтой.
Хөрсийг бэлтгэх: Тарих газраа урьдчилан сонгоод тэндээ байгаа бусад мод ургамал, чулуу, дов, сондуул зэргийг авч хотгор гүдгэрийг тэгшилнэ. Хөрсөө аль болох гүн хагалж боловсруулвал зохино. Алимны мод суулгах нүхийг 1м-ийн диаметртэй 70см-ээс доошгүй гүн ухаад бууц 25-30кг, суперфосфат 100-200г, хлорт кали30-40г-ийг тус тус шороотой хольж нүхэндээ хийнэ.

Ингэж бэлтгэсний дараа нүхээ дүүртэл нь ус хийгээд бүтээж хонуулна. Шөнөдөө ус бүрэн шингэж хөрсний усны нөөц нэмэгддэг сайн талтай.
Суулгах хугацаа: Манай оронд алимны суулгацыг тарих хамгийн ашигтай хугацаа нь 4-р сарын 25-аас 5-р сарын 10-ны хоорондох хугацаа юм. Хавар хөрс гэсэсний дараа 7-10 хоногт багтаан суулгавал амьдралт нь төдий чинээ өндөр байна. алимны суулгацыг намар тарьж болно. Гэвч энэ үед амьдралт нь батжаагүй учраас өвлийн хүйтний тэсвэрлэлтийг даадаггүй.
Алимны суулгацыг тарих ба тарьсаны дараах арчилгаа: Манайд модыг аль болох гүнд суулгадаг, энэ нь модны амьдрах чадварыг бууруулдаг. Анх суулгацыг ямар гүнд байсан яг тэр гүнд нь суулгах хэрэгтэй.
Суулгасны дараа нүхний амсарыг тойруулан шороогоор 20см-ээс намгүй хамар гарган тогоо хийнэ. Суулгасны дараа модоо заавал усална.
Залуу модыг арчлах: Хавар хөрс гэсэсний дараа 8-10 см гүнд сийрүүлж ууршилтыг багасгах арга хэмжээ авна. 2-3 жил тутамд 1 удаа нэг ам дөрвөлжин метр талбайд 2-4кг буюу 1 га-д 20-40тн бууцаар бордоно. Нэг модонд азот 0,2-0,4кг, фосфор 0,8-1,2кг, кали 0,2-0,3кг орохоор бодож бордоно. Бордохдоо фосфор, калийн бордоог намар, азотын бордооны тал хувийг хавар эрт нахиа задрах үеэс цэцэглэлт хүртэл үлдсэн хэсгийн хагасыг 6-р сард хийж үлдсэн хэсгийг нь намар бусад бордоотойгоо хамт хийнэ.
Жимслэж байгаа модыг арчлах: Жимслэлтийн үед 3 жил тутамд бууц нэг удаа 3-4кг-ийг хийж, эрдэс бордоогоор жил бүр бордоно. Эрдэс бордоог хавар 4,5-р сард азот 30г, фосфор 40г, кали 15г-аар бодож модны шилбэ орчимд хийнэ. Алимны модонд үхрийн баас юмуу шувууны сангасны шингэн илүү тохиромжтой байдаг. Анхны нэмэлт бордоог 5-р сарын эцэс буюу модны өсөлт эхлэх болон цэцэглэхийн өмнө, хоёр дахь нэсэлт бордоог 7-р сарын гурав дугаар 10 хоногт өгнө.
Алимны модыг өвөлд бэлтгэх: Модыг намар будах ажил юм. Үүнийг 9-р сарын 2-р хагасад дулаан хуурай үед хийдэг. Модны шилбэ, гол иш үндсэн бүдүүн том мөчрүүдийг будна. Үүний тулд шохойн уусмалыг бэлтгэж хэрэглэнэ. Үүнд: 2кг шохой, 3кг шавар, 0,5кг үхрийн баасыг 8л усанд хольж хэрэглэнэ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
