Үр түүх хугацаа ба хадгалах хугацааг танилцуулж байна

🍃Шинэс🍃
Үрийг 9-10 сард цуглуулж болно. Боргоцой нь боловсорсноосоо хойш 1-3 жил мөчир дээрээ байдаг тул түүхдээ шинээр боловсорсон хар хүрэн өнгөтөй 2,5-4 см урт боргоцойг түүх хэрэгтэй.Хадгалалт 4-5 жил.
🍃Хуш🍃
Үрийг манай орны нөхцөлд 8-9 дүгээр сард боргоцойг түүж, түүнийг дахин боловсруулах замаар ялгаж авна.Хадгалалт 1-2 жил.
🍃Нарс🍃
Боргоцой нь 4-6 см урт, 2-3 см өргөн байдаг. Нарсны боргоцой түүж бэлтгэх ажлыг 11-р сараас 4-р сар хүртэл явуулж болно.Хадгалалт 4-5 жил.
🍃Хус🍃
Хусны үр нь жижигхэн самрын хэлбэртэй байдаг. Хоёр жижигхэн далавчтай, модноос ээмэг мэт дүүжлэгдэн байдаг 8-9 сард боловсрч гүйцэх ба тэр даруйдаа унаж салхиар тардаг учир түргэн хугацаанд түүх хэрэгтэй.Хадгалалт 1-2 жил.
🍃Гацуур🍃
Үрийг 9-10 сард цуглуулна.
Гацуурын боргоцой нь гонзгой
бөөрөнхий хэлбэртэй 10-15 см урт, 3-4 см зузаан байдаг.
3-4 жил
🍃Улиас🍃
Улиасний үр нь 6-8 сард боловсорч гүйцэхийн хамт сав нь ангайж, дотроос нь нэг талдаа цагаан хөвөн бүхий жижиг үрүүд агаарт нисэн гардаг болно. Иймд дөнгөж үрний сав ангайхийн хамт үр түүвэрлэлтийн ажлыг явуулах хэрэгтэй.Түүгээд шууд тарина.
🍃Жодоо🍃
Боргоцой нь 5-9 см урт, 2-4 см өргөн зуувиндуу бортгон хэлбэртэй. Үр нь 5-7 мм, далавч нь 8-12 см урт, урвуу өндгөн хэлбэртэй, цайвар хүрэн, шаргал өнгөтөй байна. Үр нь 9-р сард боловсорч гүйцдэг . Үр түүх хугацаа 9-10 сар.Хадгалалт 2 жил
🍃Хайлаас🍃
Хайлаасний үр 5-6 дугаар саруудад боловсорч гүйцнэ. Үр нь боловсорч гүйцсэнээс хойш 5-7 хоногийн дотор хурааж авах хэрэгтэй.Хадгалалт1 жил.
🍃Монос🍃
Монос нь 6-р сарын эхээр цэцэглэдэг.
Цэцэглэлтийн хугацаа дунджаар 15 орчим хоног үргэлжилдэг. Жимс нь 8-р сард бүрэн боловсордог. 8-9 дүгээр сард үр жимсийг түүнэ.
Эх сурвалж: Хэнтий аймаг Байгаль Орчин Аялал Зуучлалын Газар

+ There are no comments

Add yours