Байгаль Орчин Аялал Жуулчлалын (БОАЖ) сайд, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороон (ОББҮХ) даргын 2022 оны 02 сарын 05-ны өдрийн А/16 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөөний холбогдох заалтыг хэрэгжүүлэх ажлын явцтай танилцаж, Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц (ЭДЦС) ТӨХК-ний удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийв.
Уг уулзалтаар:
Үнсэн санг суллах ажлыг гүйцэтгэж байгаа “Нутгийн буян” ХХК-ний үйл ажиллагаанд гэрээний дагуу хяналтаа сайжруулах, үнс зөөх ажлын явцад орчны бохирдол үүсгэхгүй арга хэмжээг тогтмол авч хийж дуусгах
Үнсэн сангийн шүүрлийн цэгт худаг төлөвлөж, шүүрлийн усыг эргүүлэн татах үйл ажиллагааг 2-р улиралд эхлүүлэх
Далиу булгаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уулзвар замын гүүр хүртэлх Эрдэнэт голын голдрил хэсгийн 2,5 км орчим, нийт 80 га газарт орчны цэвэрлэгээг 5 сарын 10-ны дотор хийж ОББҮХ-нд тайлагнах
Нүүрсний задгай талбайд нүүрсний тоосонцор хийсгэхгүй байх нэмэлт арга хэмжээг төлөвлөх
Үнсэн сангийн далан дагуу хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэ шиш, наранцэцэг зэрэг үр дүн өгөхүйц онцлог шинж бүхий мод, бут, сөөгийг тарих ажлыг судалж, цаашид үнсэн сангийн даланд ногоон зурвас байгуулах
“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт гол дагуу мод тарих газар талбайг шийдвэрлүүлж хашаалуулах, модны үрсэлгээг худалдан авах ажлыг зохион байгуулах ажлыг 4 сарын 15-ны дотор эхлүүлэх зэрэг асуудлыг хөндөж хэлэлцлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
