С.Бямбацогт: Германд нэг ширхэг талх найман мянган төгрөг болчихсон байна

/2022.04.13/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болж байна.

Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Нөхцөл байдал амаргүй байна. Гайгүй байна, болж байна гэж худал хэлээд ард түмнийг улам бухимдуулаад хэрэггүй. Харин энэ нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатай давах вэ гэдгийг ярих хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүхэндээ байгаагүй эдийн засгийн хямралд орлоо гэж ярьцгааж байна.

АНУ гэхэд түүхэндээ байгаагүй өндөр инфляцтай байна. БНХАУ мөн хойд хэсгээрээ бослого, үймээн самуунтай амаргүй байна. Европын холбоонд нэг литр бензин 9 мянган төгрөг боллоо. Германд нэг ширхэг талх 8 мянган төгрөг болчихсон байна. Түүнчлэн ОХУ олон улсын хоригт орчхоод байна. Ийм нөхцөл байдал өмнө нь манайд тохиолдож байгаагүй. МУ хоёрхон хөрштэй. Гэтэл хоёр айл маань хаалгаа хаачихлаа. Нэг нь ковидоо дарж авна гээд хаалгаа хаачихсан. Нөгөө нь дайнаас болоод хоригт орчихлоо. Үндсэндээ манайх хоригийн хоригт орчхоод энэ нөхцөл байдлаас гарахын тулд бүхий л арга хэмжээг авахыг хичээж байна” гэв.

+ There are no comments

Add yours