Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын урилгаар БНСУ-ын Инчоны Орон сууц, хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ли Санву албаны төлөөллүүдийн хамт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын зорилго “Шинэ Зуунмод” хотыг байгуулах хүрээнд БНСУ-ын 10 гаруй хотыг байгуулсан туршлагатай Инчоны Орон сууц, хотын хөгжлийн корпорацитай хамтарч ажиллахад чиглэж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.04.07/-ны өдөр Инчоны Орон сууц, хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ли Санву болон бусад албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм, соёлын харилцаа өргөн цар хүрээнд хөгжиж, салбар тус бүрийн чиглэлээр улам бүр өргөжиж байгааг тэмдэглэлээ. Мөн сайд Б.Мөнхбаатар өчигдөр буюу 2022.04.06-ны өдөр Монгол Улсын Засгийн газар шинэ дагуул хотынхоо Ерөнхий төлөвлөгөөг баталсан талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн эхний ээлжинд хөрөнгө оруулагч олон улсын донор байгууллагуудтай санал солилцож, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг тодорхойлох чиглэлээр ажиллаж байгаагийн зэрэгцээ орчин үеийн ухаалаг, ногоон шинэ хотуудыг амжилттай барьж байгуулсан Солонгос Улстай хамтран шинэ дагуул хотынхоо эдийн засгийн механизмыг тодорхойлох, газар доорх инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн чиглэлүүдээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын Инчоны Орон сууц, хотын хөгжлийн дарга Ли Санву хэлэхдээ: Хот байгуулах нүсэр том ажил. Гэхдээ бид олон хот байгуулсан туршлагатай. Хот байгуулах ажил газар чөлөөлөлт, нарийн төлөвлөлтөөс эхэлдэг. Танай Улсын хувьд Ерөнхий төлөвлөлтөө баталчихсан байгаа нь маш том эхлэл. Ерөнхий төлөвлөлтийнхөө хүрээнд хэсэгчилсэн төлөвлөлтүүдээ гаргаад ажлаа явуулах ёстой. Шинэ хот байгуулах ажил чинь яг зөв дарааллын дагуу явагдаж байна гэлээ. Мөн талууд Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Улаанбаатар хот болон орон нутагтай уялдуулан төлөвлөх, орчин үеийн ухаалаг, ногоон хот байгуулах, Засгийн газар, холбогдох яам болон төрийн байгууллагуудыг Сэжун хотруу нүүлгэн шилжүүлсэн туршлага, хотын эдийн засаг, бизнес загварыг тодорхойлсон байдал зэрэг асуудлын хүрээнд санал солилцов.
Эцэст нь талууд Шинэ хот байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Тус уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБ-ын сайдын зөвлөх Л.Идэрцогт, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, яамны Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар, БНСУ-ын талаас Инчон хотын орон сууц, хотын хөгжлийн корпорацийн Ухаалаг хотын албаны ажлын дарга Жун Чэйху, Инчон хотын орон сууц, хотын хөгжлийн корпорацийн Нарийн бичгийн даргын газрын туслах менежер Хан Донхүй, Инчон хотын орон сууц, хотын хөгжлийн корпорацийн Ухаалаг хотын газрын дэд ерөнхий менежер Рүй Санбо нарын албан тушаалтнууд оролцлоо.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
