Нийслэлээс бизнес эрхлэх таатай орчныг дэмжих, бизнес эрхлэгчдийг төрийн хүнд суртлаас ангижруулах алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор оны өмнө Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 74 төрлийн үйлчилгээг онлайн системд оруулж, зөвшөөрлийн гэрээ, батламжийг хүчингүй болгосон. Энэ нь худалдаа, үйлчилгээг эмх замбараагүй явуулж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн байршлуудад иргэн үйл ажиллагаа явуулах эрх нээлттэй болжээ.
Улаанбаатарын хэмжээнд 1,300 орчим ТҮЦ ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Нийтлэг үйлчилгээний журмыг батлахаар ажиллаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлэв.
Тус журамд ТҮЦ-ийн зохицуулалт багтсан. 74 зөвшөөрлийг хүчингүй болсонтой холбогдуулан иргэд дуртай газартаа ТҮЦ байрлуулж, чанаргүй хүнс, барааг дураараа зарж, борлуулж байгаа талаар мэдээлэл ирж байна. Нийтлэг үйлчилгээний журам батлагдсаны дараа тухайн дүүргийн Засаг дарга ТҮЦ-ийн зөвшөөрсөн байршлуудыг гаргах аж.
Мөн хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчим зэрэг хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршлуудад дураараа байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ. Иймд чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулав.
–Нийслэлд ажиллаж буй ТҮЦ-үүдэд стандарт бий юу?
-Батлагдсан стандарт байхгүй. Стандартын загвар төсөл боловсруулсан байсан. Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газар эцэслэж батлах байсан ч энэхүү стандартыг эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж гэх мэт хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлаагүй.
ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл, хууль тогтоомж одоогоор байхгүй ч Нийтлэг үйлчилгээний журмаараа зохицуулна. Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тиймээс ТҮЦ байрлуулах зөвшөөрөлгүй байршилд ажиллаж байгаа ТҮЦ-ийг зөвшөөрсөн байршлуудад нүүлгэн шилжүүлж эхэлнэ.
Дүүргүүдийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрсөн байршлуудын талаар мэдээлэл өгч, нүүлгэх шаардлагатай бол мэдэгдэнэ гэж Нийтлэг журмын зохицуулалтад заасан.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
