ОХУ гуравдугаар сарын 30-наас эхлэн Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай мэдээллийг тус улсын Элчин сайдын яам цахим хуудсаараа мэдэгдсэн.
Гэвч өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тус яамнаас гаргасан мэдээлэлд “ОХУ-ын Элчин сайдын яамны фэйсбүүк хуудаст гарсан 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна.
Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруй олон нийтэд мэдээлэх болно” гэжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
