Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны тоо гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2179 хүрч, цаашид өсөх хандлагатай байна. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цахим хяналт удирдлагын төвийг өргөтгөх замаар системийн ачааллыг багасгаж, хяналтыг сайжруулж ажиллах хугацаатай үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь Монгол Улсын Засгийн Газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас чиглэл өгсөний дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол улсад Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлж эхэлсэн билээ.
Энэхүү зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олны харилцаан дунд хөдөлмөр эрхлэх, суралцах боломжийг олгохын зэрэгцээ нийгмийн харилцаанд тодорхой үүрэг хүлээн оролцдог, олон улсын жишигт нийцсэн, нийгмийн хөгжлийг дэмжсэн, Монгол Улсын Эрүүгийн ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэл авчирсан ялын шинэ төрөл юм.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
