Цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнээс лифтний аюулгүй байдал, засвар үйлчилгээнд тавьдаг хяналтын талаар тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, … дугаар байр цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Гүн эмгэнэл илэрхийлье.
Манай байгууллага нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатны ажилд хяналт тавьдаг. Мөн СӨХ-нуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр лифтнүүдэд засвар үйлчилгээ хийдэг. Өнөөдрийн байдлаар манай байгууллага 60 ААН-ийн 170 лифтэнд засвар, техникийн үйлчилгээ хийж байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 7,000 гаруй лифт бий гэсэн тоо баримт байдаг. Манай байгууллага тэр олон лифтэнд засвар үйлчилгээ хийх боломжгүй бөгөөд зөвхөн гэрээт СӨХ-уудын лифтэнд засвар хийж байгаа.
Лифт эрсдэлтэй байгууламж учраас СӨХ заавал мэргэжлийн лифтчин ажиллуулах, сар бүр үзлэг хийж байх хэрэгтэй.
Хуульд зааснаар лифтийг ашиглагч байгууллага нь хариуцан эвдрэл гэмтлийг засварлах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг. СӨХ аюулгүй байдлыг хангаагүй, буруутай гэж дүгнэж байна.
Нийслэлийн зүгээс ашиглалтын хугацаа дууссан 134 лифтийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн урьдчилгаа 15 хувь нийслэлийн төсөвт суусан бөгөөд бусад зардлыг Беларусь улсын тусламжаас гаргах юм” гэдгийг хэллээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
