IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Буцаан олголтоор нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөг олгогдох юм байна.

Харин НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтоороо 26,683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлсөн байна.

+ There are no comments

Add yours