Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 2020 оны тавдугаар сард хатуу хөл хорионы үеэр Даунинг-Стрит дэх гэрийнхээ цэцэрлэгт хүрээлэнд олон хүн цугласан үдэшлэгт оролцсоноо хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ. Тэрээр үдэшлэг биш ажлын уулзалт байсан гэж бодсон тухайгаа хэлсэн байна. Сөрөг хүчин Жонсоныг хөл хорионы дэглэм зөрчиж, худал ярьж байна хэмээн огцрохыг шаарджээ.
Борис Жонсон лхагва гарагт парламентад үг хэлэхдээ “Би та бүхнээс уучлалт хүсье. Хүмүүс надад болон миний удирдаж буй Засгийн газарт, дүрэм журам тогтоодог хүмүүс нь дүрмээ дагахгүй байгаад уурлаж байгааг ойлгож байна. Шалгалтын явцад ямар дүгнэлт гарахыг би мэдэхгүй ч зарим асуудал дээр бид буруу ажилласныг л мэдэж байна. Тиймээс хариуцлагыг би өөрөө хүлээх ёстой” гэжээ.
Тэрээр “Даунинг-Стрит 10 бол цэцэрлэгт хүрээлэнтэй маш том байгууламж. Цэвэр агаар вирусний тархалтыг зогсоодог учраас энэ цэцэрлэгт хүрээлэнг хүмүүс байнга ашигладаг. 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр орой 18 цагийн үед ажилчдадаа талархахаар би цэцэрлэгт очиж, 25 минутын дараа эргээд өрөөндөө орж ажлаа үргэлжүүлэн хийхдээ ажлын уулзалт явагдаж байна гэж бодсон” гэжээ.
“Тухайн үйл явдал короанвирусний зөвлөмжийн дагуу явагдаж байсан ч би гараад бүгдийг нь дотогш оруулж, талархлаа илэрхийлэх өөр арга хэрэглэх байснаа ойлгосон. Гэвч сая сая хүн тухайн үйл явдлыг тэс өөрөөр харж байна” хэмээн Ерөнхий сайд хэлжээ.
Харин сөрөг хүчний Лейборист намын тэргүүн Кир Стармер Борис Жонсоныг огцрохыг шаардаж буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд удаа дараа дүрэм журмаа зөрчсөн хэрнээ инээдтэй зүйл ярьж өөрийгөө өмөөрч байна гэжээ.
Эх сурвалж: ВВС
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд зохион байгуулагдаж буй “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
