Хүчингүй захирамжаар захирлын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарласан талаар 84-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн. Харин тус сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс цуцалсан байна.
Асуудлыг сөхвөл, Нийслэлийн 84-р дунд сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүн Б.Цэрэндолгорын хэлснээр сонгон шалгаруулалттай холбоотой гаргасан Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, НЗД-ын захирамжуудыг хууль бус учир эсэргүүцэж байгаа гэв. Учир нь сургууль, цэцэрлэгийн захирлыг томилох болон чөлөөлөх эрх нь аймаг, дүүргийн засаг даргад байдаг ба энэ хүрээнд албан тушаалын тодорхойлолтыг гаргах эрхтэй. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга биш Нийслэлийн Засаг даргын захирамж байгаа нь хууль зөрчиж байна гэв.
Мөн өөр нэг асуудал нь өнөөг хүртэл хэрэгжүүлж байгаа сонгон шалгаруулалтын тодорхойлолтын нэг заалт нь тухайн хүн хэр их туршлагатайг илтгэдэг. БШУЯ-наас баталсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод багшлах болон удирдах ажлын туршлагыг заавал тусгах ба шаардлагыг доод жишгийг тогтоохдоо сурагчдын тоо зэргийг тооцно гэсэн байдаг. Тус сургуулийн тухайд ЕБС-д 8-аас доошгүй жил ажилласан, тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, 4-өөс доошгүй жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай байх хэмээх заалтад нь хамаарахаар юм.
Гэтэл дээрхийг “…хуульд тусгайлан удирдах албан тушаалд ажилласан байх шаардлага заагаагүй учир хасах…” гэсэн тайлбарыг нэмж, ердөө таваас доошгүй жил багшилсан туршлагыг оруулсан байна. Сонгон шалгуулалтад үүнийг таваас доошгүй жил ажилласан туршлагатай багш хэмээн зааж босгыг нам болгосныг тэд эсэргүүцсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
