БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын MBC телевиз мэдээллээ.
Тодруулбал ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч 13 настай монгол сурагчийг зургаан цагийн турш өрөөнд хорьж, зодсон байна. Улмаар тэд хохирогч охинд албадан архи уулгаж видео бичлэг хүртэл хийсэн байна. Бичлэгийг 5000 воноор зарж байсан бөгөөд нийтэд тархсанаар монгол охин сургуульдаа явах боломжгүй болж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон байна.
Бичлэг олон нийтэд тархасны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч хоёр сурагч эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэж шийджээ. Энэ талаар хохирогч охин “Гэмт этгээдүүд сургуульдаа явж байгаа. Гэтэл би энгийн амьдралдаа эргэн орж чадахгүй байна. Заримдаа би өөрөөсөө энэ миний буруу юм болов уу гэж асуудаг” хэмээн хэлжээ.
Хохирогч охины эцэг эх Өмнөд Солонгост амьдраад 10 жил болж байгаа гэж MBC телевиз дамжууллаа.
One thought on “13 настай монгол охиныг зургаан цаг зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьжээ”
Leave a Reply to Anonymous Cancel reply
More Stories
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны...

энэ талаар эргээд хойноос нь сайн сурвалжлаад өгөөч. 13хан настай хүүхдийн хүүхэд нас нь хар бараан дурсамж айдас дунд үлдэх гээд байнаа. Миний охин бас 13хан настай их л жоохон харагддаг штэ. Миний охин шиг хүүхдийг ингэж зовоодог хэн тэд нар одоо. Энэ хүчирхийлэлд гадаад харилцааны яам, солонгос дахь монголын элчин сайдын яам хэрхэн ажиллахыг сайн сурвалжлаад эргээд мэдээллээд өгөөч. энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол бусдад солонгос хүүхдүүдэд монгол хүүхдийг дээрэлхэж болдог юм байна гэсэн ойлголт өгнө. тэгээд тэр үхинг сэтгэлзүйн нөхөн сэргээх эмчилгээнд явуулж, эмчлэх л хэрэгтэй дээ. Энэ охин ямр буруутай гэж 6 цаг доромжлүүлах ёстойн бэ?
Бодхоор дургүй хүрээд монголд байгаа солонгосын элчингийн байрлуу өндөг шидмээр санагдаж байна шүү