Солонгос улс өнөөдрөөс эхлэн жолоочгүй такси явж эхэлсэн талаар SBS телевиз мэдээллээ.
Одоогоор Сөүл хотын Мапу дүүргийн Санам хороонд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1 сар үнэгүй хүргэлт үйлчилгээ үзүүлэн он гараад үнэтэй болох аж.
Таксины үнийн дүн нь 3000-с доош байх гэнэ. Он гаргаад Ганнам дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 4 сард гэхэд Сөүл хотын Чонгечонд (청계천) жолоочгүй автобус буюу автомат жолоодлоготой автобус явуулахаар болжээ.
Хамгийн эцсийн зорилго нь ерөөсөө л олон нийтийн тээврийн хэрэгсэлийг жолоочгүй, автомат болгох юм байх.
Тиймээс Сөүл хотын захиргаа Сөүл хот даяар автомат жолоодлоготой автомашинуудыг ажиллуулах дэд бүтцийг 5 жилийн дотор байгуулна гэдгээ мэдэгдэж 148 тэрбум воныг төсөвлөжээ.
Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийн Хамгийн анхны таксинд Сөүл хотын дарга У Сэ Хүн суугаад гараараа даллаад, сэтгэлээ илэрхийлжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд зохион байгуулагдаж буй “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
