Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм.
Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна.
Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж.
Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Оюутан, залуус, багш, ажилчид та бүхэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдаарай.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
