Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ.
Тэрбээр “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргаж, үндэсний хороо байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал бол 30 жилийн турш хуримтлагдсан асуудал учраас яамд, ялангуяа Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамдтайгаа уялдан ажиллах юм.
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн маш том зорилт, цогц арга хэмжээг Улаанбаатар хотын үйл ажиллагаатай уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг.
Судалгаанаас харахад, хүн амын нягтаршил, хэт төвлөрөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэхээр байгаа. Тиймээс энэхүү түүхэн арга хэмжээнд манай нийслэлийн удирдлагууд маш хариуцлагатайгаар оролцоход бэлэн байна.
Бид хариуцлагатай байж энэ томоохон зорилтын ард гарна. Нөгөөтээгүүр цаг хугацаа бидний өрсөлдөгч учир хурдтай ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг маш сайн тооцож ажиллах юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах чиглэлд татварын бодлого онцгой нөлөөтэй. УИХ, НИТХ-ын түвшинд замын татвар, хураамжтай холбоотой асуудал яригдах байх гэж бодож байна” гэлээ.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
