Баасан гарагийн орой баруун Африкийн Сьерра Леоне улсын нийслэл Фритаун хотод шатахуун тээвэрлэгч автомашин ачааны автомашинтай мөргөлдсөнөөс томоохон дэлбэрэлт болж, 99 хүний амь үрэгдэж, 100 гаруй хүн түлэгдэж, шархадсан байна.
Бямба гарагийн өглөө гудамжаар шатахуун урсаж, цэрэг цагдаа нар цугларсан хүмүүсийг тарааж байгааг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсан байна.
Осолдсон автомашинаас асгарах шатахуунаас савлаж авах гэж олон хүн цугларсан үед дэлбэрэлт болсон нь олон хүний амь үрэгдэх шалтгаан болжээ.
Асгарсан шатахуунаас авах гэж хүмүүс олноор цугларсан үед хоёр дахь дэлбэрэлт болж, олон хүний амь үрэгдсэн тохиолдол Африкийн орнуудад өмнө нь хэд хэд гарч байв.
Тухайлбал 2019 онд зүүн Танзанид шатахуун тээвэрлэгч дэлбэрэх үеэр 85 хүн, 2018 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Ард Улсад болсон ижил төстэй ослын үеэр 50 орчим хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
