Фэйсбүүк компани нэрээ “Мета” болгон өөрчилжээ

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Facebook компани нэрээ өөрчилж буй талаар зарлалаа.

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг зардаг, үзэн ядсан агуулгыг дэвэргэж мөнгө олдог хэмээн шүүмжлэлд өртөж буй Фэйсбүүк компанийн хувьд зах зээлд шинээр брэндинг хийж, Фэйсбүүк нэрээ Meta болгон өөрчилж, шинэчлэгдэж буй гэнэ.

“Өнөөдөр биднийг сошиал медиа компани л гэж хардаг гэхдээ манай компаний ДНК бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг. Метаверс бол бидний анх эхлүүлсэн сошиал сүлжээтэй адилхан дараагийн түвшний өртөө юм” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хэлжээ.

Metaverse буюу хийсвэр ертөнц нь хүмүүс VR төхөөрөмжийг ашиглаж ажлаа хийж, тоглож, хоорондоо харилцаж, холбогддог виртуал ертөнц юм.

Жишээ нь VR төхөөрөмжөө зүүгээд гэрээсээ дуртай дуучныхаа тоглолтыг яг л дэргэд нь байгаа мэт дуу, дүрсний өндөр чанартайгаар боломжтой бөгөөд тоглолт дууссаны дараа after party-д нь ч төлбөрөө төлөөд оролцох боломжтой. Тухайн хамтлаг дуучинтай холбоотой төрөл бүрийн виртуал бүтээгдэхүүнүүд зарагдаж байх бөгөөд жтүүний гарын үсэгтэй малгай, цамц, цомог зэргийг нь авснаар Metaverse дэх өөрийн 3D avatar-ынхаа хувцсыг сольж, өөрийн виртуал гэртээ худалдаж авсан цомгоо байршуулах боломжтой. Гол нь энэ бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа крипто дээр суурилсан төлбөрийн шийдэл ашиглахаар онцлог.

+ There are no comments

Add yours