УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Г.Сайханбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Эхэнд сануулахад, Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө тус сумын АН-ын дарга Б бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, уг хэргийг УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан П.О гэгч үйлдсэн байдаг. Тиймээс Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг Монгол Ардын Намын сонгуулийн штаб гаргасан билээ.
Г.Сайханбаяр “Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн ар гэр, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол цэргийн хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсаж байна. Би өөрийн ёс зүй, монгол хүний жудагийг сахиж улс төрийн сонгуулийн сурталчилгаагаа одоогоор зогсоогоод байгаа.
Гэтэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч …Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа энэ ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг сонгуулийн болон хууль ёсны бүх шатны байгууллагад тавина гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна.
С.Ганбаатар, Л.Гантөмөр нартай улс төрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудалтай холбоотойгоор энэ хоёр нөхөртэй хаа байгаа газар нь олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна. Уулзана гэж бодож байгаагаа илэрхийлж байна. Эцэст нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож байгаа нийт нэр дэвшигчдэдээ ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэлээ.
Мөн “Нэр дэвшигчийн нэрийг эгүүлэн татахтай асуудал чинь хуультай. Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийг буцааж татна. Нэгдүгээрт, нэр дэвшигч амь насаа алдсан тохиолдолд, хоёрдугаарт нэр дэвшигч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд. Тийм учраас нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татах асуудал яригдахгүй. Сонгуулийн сурталчилгаандаа үргэлжлүүлээд оролцоод өрсөлдөх үйл ажиллагаагаа хийгээд явна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
