Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар төлөвлөж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 башёд түрүүлж, дээд амжилтыг тогтоосон Ёкозүна Хакүхо М.Даваажаргал их спортоос зодог тайлахаар болсон тухай мэдээлэл Японы хэвлэлүүдээр гарчээ.

36 настай, Хакүхо баруун өвдөгний бэртлийн улмаас олон башё өнжсөний эцэст зодог тайлахаар төлөвлөж буй гэж эх сурвалж мэдээлжээ.

М.Даваажаргал коронавируст халдвар, бэртэл гэмтлийн улмаас зургаан башё өнжиж эргэн ирэхдээ Нагоёа башёд нэг ч уналгүй 15 давж түрүүлсэн билээ. 22 нас, хоёр сартайдаа Ёкозүна цол хүртсэн Хакүхо замналынхаа туршид Японы сумо бөхийн дээд зиндаанд 1093 удаа давсан юм.

Эх сурвалж: Kyodo News

+ There are no comments

Add yours