Үйлдвэрлэл, хүн амын өсөлт, хэрэглээтэй уралдан эрчим хүчний хэрэглээ ч нэмэгдэж байна. Он гарснаар манай улс нийт 575.94 сая КВт.ц эрчим хүч хэрэглэжээ. Эхний арван сарын байдлаар хэрэглэсэн энэ дүн нь өнгөрсөн оны бүтэн жилийн хэрэглээтэй дүйж байгаа юм. Тухайлбал, манай улс өнгөрсөн онд 544.1 сая КВт.ц эрчим хүч хэрэглэсэн байдаг. Энэ оны хэрэглээний 548.3 сая КВт.цагийг дотооддоо үйлдвэрлэж, 22.3 сая КВт.цагийг импортоор авсан байна. Импортын энэхүү үзүүлэлт нь төлөвлөсөн хэмжээнээс 3.3 сая КВт.цагаар нэмэгджээ.
Өмнө дурдсан хэрэглээний өсөлтөөс шалтгаалж, эрчим хүчний ачаалал ч мөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн өвөл улсын хэмжээнд эрчим хүчний их ачаалал 1180 МВт-д хүрсэн бол энэ жилийнх одоогоор 973 МВт-д хүрчээ. Харин бага ачаалал 576 МВт-тай байна. “Диспетчерийн үндэсний төв”-өөс гаргасан судалгаагаар хоногийн их ачаалал өмнөх оныхоос 40, бага ачаалал 48 МВт-аар нэмэгдсэн юм.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
