Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа X сарын нэгэнд дуусна

УИХ-аар баталсан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлдээд байна. Иймд жолооч та үлдсэн хугацаанд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулсан дүнгийнхээ 50 хувийг төлж, үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой.

Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.

+ There are no comments

Add yours