Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар шатахуун хомсдсон асуудалд холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэх нь дордсоны шинж. Ялангуяа нийслэлийнхний 70 хувь нь АИ92 бензиний хэрэглэгч байдаг. Иргэдийн бухимдаж буй нь зөв, үүнийг зохицуулах нь хэцүү зүйл биш.

Уул уурхайн салбарыг ахлан ажиллах үедээ 52 тэрбум төгрөгийг шатахууны үнийг тогтворжуулахаар барьсны үр дүнд энэ мөнгийг ард иргэдийнхээ халаасанд үлдээж чадсан.

Үнийн хамгаалалтад хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол бензиний үнийг тогтвортой барих бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь төрийн залгамж чанар, үйл ажиллагааг үргэлжлүүлээгүй учраас шатахууны үнийн асуудал дээр бодлогын алдаа гарсан. Уг гэрээг үргэлжлүүлсэн бол АИ92 бензиний үнэ 1550-1600 төгрөгийн хооронд байх бүрэн бололцоотой байсан” гэв.

+ There are no comments

Add yours