Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382дугаар дугаар захирамжийн хүрээнд, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөгийн баталсан удирдамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулагдаж байна.
Сургалтад Нийслэлийн 6 дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын 4500 гаруй албан хаагч нар хамрагдаж, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Таван толгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцоно.
Тус сургалт 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд дүүрэг тус бүрт цахимаар зохион байгуулагдах бөгөөд одоогоор Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргүүдийн хороо хэсгийн ахлагч, гэрээт ажилтнууд сургалтад хамрагдаад байна.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу өрх бүрт биечлэн орж хяналт тавьж ажиллах зорилготойгоор тус сургалтыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: 2020-2021 оны өвлийн улиралд гаргасан алдаа дутагдлаа засаж, 2021-2022 оны халаалтын улиралд сайжруулсан түлшний хүртээмжийг сайжруулах, борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх, түлшний нөөц бий болгох, стандартын зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, гэр байшингаа дулаалах, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг иргэд олон нийтэд хүргэж хэрэгжүүлэн ажиллана гэж онцлон хэлсэн юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
