Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа.
“Аль ч Засгийн газар 1-5 стратегийн гол зорилт дэвшүүлдэг. Тэр зорилтдоо илүү анхаарч, хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ зорилт миний хувьд Хөшигийн хөндий юм. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би Төв аймагт илүү их анхаарал хандуулж ажиллана. Нэг үгээр хэлбэл, бид Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байгаа. Бүсчилсэн хөгжлийн хувьд Төв аймгийг Улаанбаатартай ижил хэмжээнд Засгийн газар авч үзнэ гэсэн үг. Үүнээс өөр сонголт байхгүй. Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь аймагт ч хүн амын төвлөрөл бий болгох ажлуудыг хийнэ” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо.
Учир нь, өдрөөс өдөрт нийслэл хотын авто замын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болоход ойрхон байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна. Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байгаа юм. Үүнээс үүдэж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна. Тиймээс хотын түгжрэлийг бууруулахын тулд Ерөнхий сайд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
