Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн ААН-үүдэд шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.
“Нийслэлийн хэмжээнд 366 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 183, ахуйн үйлчилгээний 36, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 111, зочид буудал 10, амралт жуулчны газар 7, бүх төрлийн баар 18, сургалтын төв 1/ хамруулан хяналт шалгалт хийж 16 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.
Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -8
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 5
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан -3 зөрчил илэрсэн.
Орон нутгийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийгдэж буй 10 аймгийн 12 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд цэгүүдэд дархлаажуулалтын явцад урвал хүндрэл илрээгүй байна.
Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын суурин 10 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьсан. Хяналт шалгалтаар вакцинжуулалтын цэгүүдэд хүний нөөц дутагдалтай, яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай, эм тарианы хадгалалтын нөхцлийг хянаж бүртгээгүй, хүн хоорондын зай бариулаагүй, цэвэрлэгээ хангалтгүй дутагдал илэрсэн. Иймд зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.
Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй.
Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 26 ТИР автомашин 446.3 тн бодис бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1569.9 тн мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хилийн хяналтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн.
БНХАУ-аас 2019 онд импортлогдож, тусгай зөвшөөрөлгүйн улмаас гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан 100 шил хятад архины хадгалалтын хугацаа дууссан тул гаалийн горимоор устгалд оруулсан байна.
2021 оны наймдугаар сарын 22-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 239 дээж хүлээн авч, 159 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8, орчны усны шинжилгээний 9, арчдасын шинжилгээний 5, албан хүсэлтээр өгсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, орчны шинжилгээний 3, нийт 27 дээж шаардлага хангаагүй байна” гэлээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
