Монгол Улсад өнөөдрийн байдлаар 148.4 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилснөөс 134.1 мянга нь бүрэн эдгэрээд байгаа билээ. Коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрсний дараа үргэлжлэх шинж тэмдэг, баримтлах дэглэмийн талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
-Ковид-19 тусаад эдгэсний дараа тухайн хүнд ямар шинж тэмдэг илэрч байна вэ?
-Аливаа өвчний дараа тухайн хүний бие махбод сэргэлт авахад тодорхой цаг хугацаа ордог. Үүнд, тухайн хүний дархлааны онцлог, архаг хууч өвчний байдал, нас зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Зарим хүмүүст амьсгал авахад бэрхшээлтэй байх, толгой өвдөх, үе мөчөөр өвдөх, ядаргаанд орох, үс унах зэрэг шинж тэмдэг илэрч байна.
Ковидын дараах шинж тэмдэг хүүхэд, залуучуудад илэрч байгаагаас гадна 74-өөс дээш насны иргэдийн 50 хувьд шинж тэмдэг илэрч байгаа гэсэн судалгаа гарсан байна. Лондоны Империал коллежийн хийсэн судалгаанд тухайн хүн хүндээр өвдсөн бол 50-аас дээш хувьд нь ковидын дараах шинж тэмдэг илэрч байна гэсэн байсан. Үүнээс гадна бодисын солилцооны эмгэгтэй, хэт таргалалттай, хэт туранхай хүмүүст шинж тэмдэг удаан үргэлжилж байгааг дурдсан.
-Эдгээр шинж тэмдгүүд хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Зарим судалгаагаар 12 хүртэлх долоо хоног үргэлжилнэ гэсэн бол өөр нэгэн судалгаанд хүн хүнээс хамаараад 4-7 сар үргэлжилж болно гэсэн судалгаа байна. Мэдээж энэ үедээ хүнд өвчин халдаахгүй.
Коронавирус артер, венийн судас, зүрх судас, мэдрэлийн эд эс, хоол боловсруулах тогтолцоо зэрэг олон эд, эрхтэнийг гэмтээдэг. Архаг, хууч өвчтэй, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй, уушгины архаг өвчтэй, тамхи татдаг хүмүүст шинж тэмдэг удаан үргэлжлэх магадлалтай.
-Манай улсад ихэнх хүн альфа хувилбараар өвчилж байгаа шүү дээ. Ингэж эдгэсний дараа өөр хувилбараар өвдөх боломжтой юу?
-Боломжтой. Энэ нь хэдийгээр ховорхон гэж байгаа боловч Энэтхэгт хийсэн судалгаагаар нийт халдвар авсан иргэдийн 4.5 хувь нь дахин халдвар авсан гэсэн судалгаа байна. Гэхдээ бүс нутаг, тухайн хүний биеийн онцлогоос хамааран ялгаатай байж болно. Манай улсад одоогоор коронавирусийн халдвар авч эдгээд, дахиад өөр хувилбараар өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ нь эдгэрсэн хүн халдвар авахгүй гэсэн үг биш, эрсдэл бий гэсэн үг.
-Та Ковид-19 тусаад эдгэсэн хүмүүс юу гэж зөвлөх вэ?
-“Би Ковид-19 тусаад эдгэчихсэн юм чинь” гэж хайнга хандаж болохгүй. Агаарт салхинд гарч, цэвэр агаарт амьсгалын дасгал хийвэл үр дүнтэй. Ер нь л дасгал сайн хий. Өвчилсний дараа хүний бие их ядардаг тул дасгал хийхэд амаргүй. Гэхдээ бага багаар тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Дасгал хийснээр цус, тунгалгийн эргэлт сайжирч, биеэс хортой бодисуудыг гадагшлуулж, дархлаа, чалх сайжирна. Мөн ой тогтоолт, тархины эд, эсийн нөхөн сэргэх чадвар нэмэгдэж залууждаг. Аль болох тэжээллэг, шөл устай хоол идэж, шингэн юм сайн уух хэрэгтэй. Чихэрлэг хоол хүнс, архи, тамхи, түргэн хоол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Мөн гараа угаах, хүн хоорондын зайгаа барих, гэр, ажил дээрээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, хоёр цаг тутамд агаар салхи оруулах зэрэг ковид-19-ээс хамгаалахдаа хийж байсан хэвшлүүдийг дагаж мөрдөх нь зүйтэй.
эх сурвалж : itoim.mn
More Stories
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
