БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.
Монголын талаас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзэж долдугаар сарын 19-ний өдөр 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул өнөөдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр боллоо.
Шивээхүрэн боомтоор өдөрт 80-90 машин гарч байсан бөгөөд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 90 машин гараад байгааг эх сурвалжууд хэлж байна.
Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж өвчин илрэхгүй бол өдөртөө 92 автомашинаар нэмэгдүүлэхээр Сэхэ боомтын зөвлөлийн орлогч дарга н.Алтанбаганатай тохирсон тухай Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мэдээллээ.
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
