БНСУ-ын ХЗЯ-ны харьяа Цагаачлалын алба 2021.07.01-ээс эхлэн “Гадаадын иргэдийн визний сунгалтыг эзэмшиж буй гадаад паспортын хүчинтэй хугацаан дотор” хийхээр болсон байна.
Энэ нь гадаад паспортын хүчинтэй хугацаа хүртэл сунгана гэсэн үг биш боловч хэрвээ виз урт хугацаагаар олгогдох байсан ч паспортын хүчинтэй хугацаа богино байвал түүгээр нь сунгана гэсэн үг юм. (Жишээ нь: хөдөлмөрийн гэрээний E-9 визийг 3 жилийн хугацаагаар авах боломжтой байтал, паспортын хүчинтэй хугацаа 6 сар үлдсэн байвал визийг 6 сараар л сунгаж өгөх ба паспорт шинээр авсны дараа дахин Цагаачлалын албанд очиж, дахин төлбөр төлж визээ сунгуулах шаардлагатай болно. Мөн хэлний курст суралцагчийн D-4 визийг 1 жилийн хугацаагаар олгогдох боломжтой байтал, паспортын хүчинтэй хугацаа 4 жил учир тэр хүртэл сунгах ёстой гэж ойлгож болохгүй, дээд хугацаа 1 жилээр нь сунгаж өгдөг гэх мэт)
Энэ журамд хамаарахгүй визний ангилал: F-5, F-2-4, G-1-6
Иймд манай иргэд шинээр виз авах, сунгах зэрэгтээ эзэмшиж буй Монгол Улсын гадаад паспортын хүчинтэй хугацаагаа нарийн шалгаж байна уу.
ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
