КОВИД 19 халдвар авсан нь батлагдсан иргэн эмнэлэгт очсон ч тусламж авч чадалгүй гадна нь нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.
Энэ асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж байна.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өчигдөр харамсалтай тохиолдол боллоо. Мэдээллийн эхэнд талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Болсон процессыг товч танилцуулъя.
Талийгаач долдугаар сарын 2-нд Хатагтай эмнэлгийн Онош мед лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Ингээд шалгаж үзэхэд эерэг хариу гарсан. Мөн уушигны рентгэн зураг авхуулсан. Рентген зургаас харахад хатгаатай байсан.
Талийгаач нь Чингэлтэй дүүргийн дугаар хорооны 50 дугаар байранд ажиллангаа амьдардаг хүн байж. Үндсэн захиргаа нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр нь 6 дугаар хорооны өрхийн эмнэлгээс 10 метрийн зайтай байрладаг. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төв ойрхон байсан. Тус хорооны хэсгийн ахлагчийн өрхийн эмнэлгийн эмчид өгсөн мэдээллээр тус тоотод хоёр хүн алт мөнгөний дархан хийж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна.
Тухайн иргэн долдугаар сарын 2‑ны 09:30 цагт 103 дуудаж, үзүүлсэн. Дуудлагаар эмч очиход орчны харилцаа хэвийн, өөрийн биеийн байдлаар танилцуулж байсан. 103-ын эмч рентген зургийг нь үзээл уушигны хатгаа байна, харъяалын өрхийн эмнэлэгт ханд гэдэг зөвлөгөө өгсөн. Талийгаач Баянзүрх дүүргийн Энрэл эмнэлэгт хандсан. Тус эмнэлэг нь зургадугаар сарын 4-нөөс КОВИД-ын эмнэлэг болж ажиллаж байгаа. Нийт 244 хүнийг хэвтүүлэн эмчилсэн. Яг одоогийн байдлаар 76 хүн эмчлүүлж байгаа. Энэрэл эмнэлэгт гэртээ тест хийгээд эсвэл биеийн байдал хүнд байна гэсэн хүмүүс олноороо очдог.
Тус эмнэлгийн гадна хамгаалалтад ажиллаж байсан цагдаа 10:50 цагт Чингэлтэй дүүргээс хоёр хүн ирлээ. Өглөө 103-ын эмч үзээд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн юм байна гээд Энэрэл эмнэлэгт хэвтэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг шалгаж үзэхэд тухайн иргэний нэр байгаагүй. Ингээд тухайн иргэнийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Гэвч дүүргийн эмнэлэг буцаагаад Энэрэл эмнэлэг рүү явуулснаар гадна нь очсон. Яг тухайн үед ХӨСҮТ-рүү хүнд өвчтөнөө хүргэж өгөөд буцаж ирсэн машин таарсан. Эмнэлгийн машины жолооч дахин 103 дуудсан боловч таван минутын дотор түргэн тусламж ирэхэд нас барсан байсан” гэв.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
