Дэлхийн хамгийн олон дагагчтай Роналду орлогоороо Инстаграмд тэргүүллээ

Португалийн шигшээ багийн ахлагч, Ювентусын довтлогч, супер од Криштиану Роналду Инстаграмаас хамгийн их орлого олдог эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Түүний сурталчилгааны ганцхан постны үнэлгээ нь ойролцоогоор $1.6 сая байдаг аж.
Инстаграмаас хамгийн их орлого олдог Америкийн артист, одуудыг ардаа үлдээн энэ удаад Роналду анх удаа тэргүүлжээ.

Мөн Роналду энэ сарын эхээр Инстаграм дээрх дэлхийн хамгийн олон дагагчтай хүн болсон билээ. Инстаграм дээр анх удаа хувь хүний хаяг 300 сая хүнийг дагуулсан нь энэ билээ. Фэйсбүүк, Твиттерийг нь нийлүүлбэл тэр цахим орчин нийтдээ 560 сая гаруй дагагчтай болоод байна.

2019 онд түүний сурталчилгааны нэг постны үнэлгээ $889,000 орчим байсан бол сүүлийн жил гаруй хугацаанд ийнхүү огцом өсчээ. Роналду бусад одуудыг бодоход инстаграмдаа харьцангуй бага пост, стори оруулдаг ч энэ жилийн жагсаалтад жүжигчин Дуэйн Жонсон, реалити шоуны од Кайли Женнер нарыг ардаа орхижээ.

Роналду Италийн Ювентус клубээс $32 сая еврогийн цалин авдаг бөгөөд Инстаграмын сурталчилгаанаас түүнээс их буюу жилдээ $40 гаруй саяыг олдог аж.

Инстаграмаас хамгийн их орлого олдог эрхмүүд (нэгж постны үнэлгээ)

  1. Криштиану Роналду $1.6 сая
  2. Дуэйн Жонсон $1.52 сая
  3. Ариана Гранде $1.51 сая
  4. Кайли Женнер $1.49 сая
  5. Селена Гомез $1.46 сая
  6. Ким Кардашиян $1.41 сая
  7. Лионел Месси $1.16 сая
  8. Беонсе Ноулз $1.14 сая
  9. Жастин Бибер $1.1 сая
  10. Кендал Женнер $1.05 сая

+ There are no comments

Add yours