Хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгалаа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан.

Тэгвэл,энэ хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ шийдвэр олон улсын агаарын замын “Чингис хаан”, автозамын “Замын-Үүд”, “Алтанбулаг” боомтоос бусад боомтод үйлчлэх юм.

+ There are no comments

Add yours