Аваргуудын лиг: Роналдугийн Ювентус мултарч, Хааланд гялалзав

Аваргуудын лигийн Мягмар гарагийн тоглолтууд өндөрлөж шөвгийн наймын багууд эхнээсээ тодорлоо.

Италийн Ювентус шөвгийн 16-ийн эхний тоглолтондоо Портуд 2:1 харьцаагаар хожигдож, хариу тоглолтондоо гэртээ нэмэлт цагт хожил байгуулсан ч нийлбэр дүнгээр айлын талбайд оруулсан гоолын тоогоороо Порту хожиж шөвгийн наймд шалгарлаа. Ийнхүү Ювентус гурав дахь жилдээ Аваргуудын лигийн хасагдах шатанд багтаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ. Нэмэлт цагт, 115 дахь минутад Серхио Оливэйрагийн чөлөөт цохилтоос оруулсан гайхалтай гоол Португ шөвгийн наймд багтаалаа.

How to watch Juventus vs. Porto and other UEFA Champions League matchups |  TV Channel, Live Stream, Time - mlive.com

Түүнээс хоёр минутын дараа Адрион Рабиот Ювентусд найдвар нэмж гоол оруулсан ч айлын талбайд оруулсан гоолынхоо тоогоор Порту Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа. Аваргуудын лигт л түрүүлэх зорилготой Роналдуг өөртөө нэгтгэсэн Ювентус хасагдах шат руу ч орж чадалгүй гурван жил дараалан бүдэрлээ.

Juventus vs Porto result: Champions League score, goals and report | The  Independent

Нөгөө талд зэрэг явагдсан Дортмунд, Сэвиллагийн тоглолтод 20 настай Эрлинг Хааланд гялалзаж хоёр гоол оруулж, 5:4- ийн харьцаагаар хожил байгуулж, багаа Аваргуудын лигийн шөвгийн найм руу хөтөллөө.

Sevilla 2-3 Borussia Dortmund: Haaland grabs a brace - Football365.com

Хааланд 2019 онд Аваргуудын лигт дэбют тоглолтоо хийснээс хойш Аваргуудын лигт түүнээс олон гоол оруулсан өөр тамирчин байхгүй байна. Ливерпүүл, Тоттенхамд довтлогч байсан Петер Крауч “Хааланд бол класс, жинхэнэ ноймер ес. Түүнд бүх юм байна. Хурд, хүч, түрэмгий зан бүгд байна. Түүний бөмбөгтэйгөө харьцах мэдрэмж тасархай” гэж өнөөдрийн тоглолтын тайлбарт ярьжээ.

+ There are no comments

Add yours