Google-ийн ахлах инженер Б.Баттулга, Techstars-ийн албаны захирал Д.Бат-Октябрь нар ХХМТГ-д зөвлөнө

Google компанийн ахлах инженер Б.Баттулга болон Techstars хөрөнгө оруулалтын сангийн Экосистем хөгжүүлэлтийн албаны Ахлах Захирал Д.Бат-Октябрь нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт зөвлөхөөр боллоо.

Б.Баттулгын хувьд Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн хөгжүүлэлтэд зөвлөх бол Д.Бат-Октябрийн хувьд гарааны компанийн экосистемийг бүрдүүлэх, хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон улсын зах зээлд гаргах чиглэлд зөвөлгөө өгөх юм.

GOOGLE КОМПАНИЙ АХЛАХ ИНЖЕНЕР Б.БАТТУЛГА

This image has an empty alt attribute; its file name is 119030971_10224295920204427_3325351698467092678_o.jpg

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1999 онд ерөнхий боловсролын 11 дүгээр дунд сургууль
  • 1999-2000 онд ШУТИС-ийн КТМС
  • 2002-2006 онд БНСУ-ын Инха их сургуулийг Компьютерын шинжлэх ухааны бакалаврын зэрэг
  • 2006-2008 онд БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд компьютерын шинжлэх ухаан, компьютер инженерийн магистрын зэрэг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2008 оноос хойш өнөөдрийг хүртэл Google компанид ажиллаж байна.


TECHSTARS ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ЭКОСИСТЕМ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЛБАНЫ АХЛАХ ЗАХИРАЛ Д.БАТ-ОКТЯБРЬ

This image has an empty alt attribute; its file name is 47350611_507746386376362_6958309239605428224_o-1024x683.jpg

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

Д.Бат-Октябрь нь Эрдэнэт хотын “Eagle” дунд сургуулийг дүүргэсэн. Түүний дараагаар Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон АНУ-ын Портландын их сургуулийг амжилттай төгсөж, Бизнесийн удирдлагын /MBA/ магистрын зэрэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

Одоогийн байдлаар Монгол Улсад Анд Глобал, Erxes, iHotel, Sweet Kitchen, Geru, Melearn, Tomyo зэрэг компаниудад зөвлөгөө өгч, Humuun Publishing, START, STARTUP MONGOLIA ТББ, Балиар Өөдрөг зэрэг компанийг хамтран үүсгэн байгуулаад явж байна. Үүний зэрэгцээ, тэрбээр олон улсын “TUZ Ventures” хөрөнгө оруулалтын санд (Төв Ази руу чиглэсэн) зөвлөхөөр ажилладаг.

Мөн Сингапур -ын “Source Collection”, АНУ-ын “Techstars” хөрөнгө оруулалтын сангийн Экосистем хөгжүүлэлтийн албанд Ахлах Захирлын албыг хашиж байна. Тодруулбал дээрх ажлын хүрээнд Япон, Тайвань, Малайз, Сингапур, Солонгос, Австрали зэрэг улсын Засгийн газар болон бүс нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтарч “Хэрхэн гарааны бизнесийг дэмжиж, шаардлагатай орчныг бий болгох вэ?”, “Яаж инновацийг бий болгоход туслах ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх вэ?” гэх мэт томоохон сэдвийн хүрээнд зөвлөх, гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлдэг.

+ There are no comments

Add yours