“Сая уушги, Сая мод” мод тарих аянд нэгдэцгээе

Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтууд, Ногоон хөгжлийн бодлого зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан, хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “Сая уушги- Сая мод” уриалгыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, агаарын бохирдлын хор уршиг, экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, эрүүл мэндийн боловсрол олгох, агаарын бохирдлыг бууруулах, нэг сая мод шинээр тарихад энэхүү аяны зорилго орших юм байна.

“Сая уушги- Сая мод” аян Улаанбаатар хотын есөн дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамрах юм. Аяны хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

“Сая уушги- Сая мод” аяны удирдамжтай танилцана уу.

No description available.
No description available.
No description available.
No description available.

+ There are no comments

Add yours