Халдварын эзлэх нас баралтын хувь дэлхийн дунджаас доогуур байна

Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 100,000 даваад байна.

Өчигдөр Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан хүний тоо 487-д хүрсэн байна

Сая хүн ам тутамд оногдох халдварын тохиолдлоор Монгол улс дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байгааг бид өмнө нь мэдээлсэн.

Харин нийт батлагдсан халдварын тохиолдолд эзлэх нас баралтын хувь хэмжээ зургаадугаар сарын 22-ны байдлаар Монгол улсад 0.47 хувь байна. Энэ харьцааны дэлхийн дундаж 2.17 хувь байгаа юм.

Манай улсын хоёр хөрш болох ОХУ-д 2.42, БНХАУ-д 5.05 хувь байна. Өндөр хөгжилтэй орнуудаас АНУ-д 1.79, Японд 1.83, Германд 2.43 байгаа юм.

Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Энэтхэгт 1.30, Бразилд 2.79 хувь байна. Харин цар тахлыг хамгийн сайн хязгаарлаж чадсан орнуудын нэг гэгддэг Шинэ Зеландад энэ үзүүлэлт 0.95 хувь байгааг албан ёсны тоо баримт харуулжээ.

+ There are no comments

Add yours